2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 560,480,710 төгрөгийн үнийн дүн бүхий 1,015,376 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Дархан гурил тэжээл ХК (DAR +11.69%), Монгол секюритиес ХК (MSC +10.00%), Ремикон ХК (RMC +6.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.97%), Бодь Даатгал ХК (BODI -9.79%), Сэндли ББСБ ХК (SEND -9.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,763 ширхэг нэгж эрх 2,600,686 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 9,983,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 212,850 ам.доллар буюу 718,573,086 төгрөгөөр
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,339,918,542 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,631,556,006 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.66% хувиар буурч, 43,649.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,198,894,378,280 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ